Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Лаг шатаах үйлдвэр

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

2026 оны 3-р сарын 18 43 үзсэн article
ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барьж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байхаар тооцож, хотын төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт байршуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжаас хоногт 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843,200 метр.куб лагийн хаягдмал нөөцтэй байна. Төслийн хүрээнд баригдах үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа 5-6 метр.куб үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой.  

Тус үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан байх бөгөөд нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашиглах, лагийн шинж чанарын өөрчлөлтөд уян хатан дасан зохицох, үнэр болон хорт хийг хамтад нь цэвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах иж бүрэн шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.  

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад багтсан. Одоогоор зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдан техникийн, санхүүгийн болон хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэхгүй болохоос гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, орчны бохирдлыг багасгана.

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 4-р сарын 19

“ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОДИТ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжү

Read
Эрчим хүч

2026 оны 1-р сарын 26

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Нийслэлийн хотжилт хурдацтай нэмэгдэж, хүн амын төвлөрөл өсөхийн хэрээр бүс нутгийн бохир усны хэмжээ ихэссээр байна. Гэвч 60 жилийн нүүр үзэж, ачаалал нь хэтэрсэн хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадал шаардлага ханг

Read
Эрчим хүч

2025 оны 12-р сарын 25

2025 ОНЫ ТОЙМ: ЛАГ ХАТААХ, ШАТААХ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ эрс өсөж, Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон

Read