Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Ханын материал орон сууцжуулах төсөл

ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧМЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

2025 оны 12-р сарын 4 122 үзсэн article
ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧМЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна. Уг төсөл нь нийт 3,000 айлын орон сууцыг барих төлөвлөлттэй бөгөөд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, нэгдүгээр үе шат 12.6 га талбайд 2025–2027 онд, хоёрдугаар үе шат 8.4 га талбайд 2027–2028 онд хэрэгжинэ.

Төслийн эхний хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах 12.6 га талбайн газар чөлөөлөлтийн ажлыг Нийслэлийн зүгээс хариуцан зохион байгуулж байна. Уг бүсэд нийт 232 нэгж талбар байх бөгөөд кадастрын давхцалтай 19-г хасч, 213 нэгж талбарыг чөлөөлөхөөр шийдвэрлэснээс өнөөдрийн байдлаар 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна.

Төслийн гүйцэтгэгчээр “Материалимпэкс” ХХК ажиллаж байгаа бөгөөд компани өөрийн хөрөнгөөр 1,800 айлын орон сууц барьж байгуулахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалт дууссаны дараа нийт барилгын 15 хувийг “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” шилжүүлэх бөгөөд түүнийг тухайн бүсийн хоёрдугаар ээлжийн газар чөлөөлөлтийн ажилд ашиглахаар аж. 

Одоогоор гүйцэтгэгч компани барилгын эскиз зураг батлуулах шатанд ажиллаж байгаа бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаас өгсөн хоёр чиглэлийг биелүүлж, дахин хүргүүлсний дараа зураг төсөл баталгаажих шатанд шилжихээр хүлээгдэж байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3000 айл өрх шинэ, тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэхийн зэрэгцээ гэр хорооллын дахин төлөвлөлт нь олон улсын хөрөнгө оруулалт татах, хотын аялал жуулчлалын үнэ цэнийг өсгөх зэрэг чухал нийгэм, эдийн засгийн өгөөжтэй. Түүнчлэн урьдчилсан тооцоогоор улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрөхөөр байна.

 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 29

ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Ханын материал орчмын 20,7 га талбайд нийт 3000 айлын орон сууц барьж байгуулах төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хот, суурин газрыг дах

Read
Хот байгуулалт

2026 оны 3-р сарын 23

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр нь гэр хорооллын бүс ихтэй учир дэд бүтцийн хангамж сул, инженерийн шугам сүлжээ хангалтгүй байв. Тиймээс айл өрхүүдийн дийлэнх нь нүүрс, түлшээр га

Read
Хот байгуулалт

2026 оны 1-р сарын 22

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, ир

Read