Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Ханын материал орон сууцжуулах төсөл

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

2026 оны 1-р сарын 22 49 үзсэн article
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэх хөтөлбөр зарлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1259 дугаар захирамжаар тус байгууллагыг дээрх 16 мега төслийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын нийт 20,6 га талбайг хамарч байгаагаас эхний ээлжийн Б2 хэсэгчилсэн 12,6 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн 1800 айлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НОСКГХДТ/02 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамтран ажиллах гэрээ”-г байгуулаад байна. Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн №2025/00-389 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба барилгажилтын төлөвлөлтөд одоо байгаа 5 дугаар хорооны барилгыг нүүлгэн шилжүүлэх /буулгах/ зайлшгүй нөхцөл байдал үүссэн байгааг шийдүүлэхээр албан хүсэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар төслийн нөлөөлөлд өртсөн 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 

Барилгын ажлын зураг төсөл одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эх загвар зураг Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдээд байна. Мөн инженерийн шугам сүлжээ, гадна цахилгааны асуудлаар "УБЦТС" ТӨХК-тай зөвшилцөх ажлууд 2026 оноос эхлэн хийгдэж байна.

Шинээр баригдах хороолол нь орон сууц, соёл, үйлчилгээний төв байхаар зураг төсөлд тусгагджээ. Тухайлбал, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, спорт цогцолбор болон худалдаа үйлчилгээний төвүүд багтсан байна. Төлөвлөлтийн хувьд нийт талбайн 50 хувийг нийтийн эдэлбэр, ногоон байгууламж, авто зогсоолд зориулсан нь оршин суугчдын тав тухыг хангасан шийдэл болжээ.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3000 айл өрх шинэ, тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэхийн зэрэгцээ иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах юм.

KHANIIN MATERIAL HOUSING PROJECT LAND CLEARANCE REACHES 98 PERCENT

By Government Resolution No. 229 of 2024, the years 2025-2028 have been declared the “Years of Supporting the Development of the Capital’s Infrastructure.” Within this framework, programs to implement mega projects aimed at reducing air and environmental pollution, traffic congestion, and improving citizens’ quality of life in Ulaanbaatar have been launched.

By Order A/1259 of the Mayor of the Capital dated September 11, 2025, a partnership of “Materialimpex” JSC, “Materialimpex Construction” LLC, and “Kon Consulting” LLC was selected as the project implementer for the redevelopment and construction of 1,800 housing units on a 12.6-hectare first-phase section (B2) of a total 20.6-hectare area in the Khaniin Material area of the 5th subdistrict of Songinokhairkhan District. A cooperation agreement was signed on October 8, 2025.

An architectural planning assignment approved by the Capital’s Chief Architect on April 11, 2025 (No. 2025/00-389) has been issued. Due to unavoidable circumstances requiring the relocation (demolition) of existing buildings in the 5th subdistrict, an official request has been submitted to the Capital’s Property Relations Department.

As of today, land clearance for 213 affected units has reached 98 percent, according to the Capital’s Land Management Department.
Construction design works are currently 75 percent complete, and the conceptual design has been reviewed and supported by the professional council of the Urban Development and Urban Standards Department. Coordination with “UBEDN” JSC regarding engineering networks and external power supply has been underway since 2026.

The new residential complex will include housing as well as cultural and service facilities. The design includes a kindergarten for 240 children, a school with 400 seats, a sports complex, and commercial and service centers. In terms of planning, 50 percent of the total area is allocated for public spaces, green areas, and parking, ensuring a comfortable living environment for residents.
Once fully implemented, the project will enable 3,000 households to live in new, comfortable housing, increase the supply of affordable housing, and contribute to reducing air and soil pollution in Ulaanbaatar.

 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 29

ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Ханын материал орчмын 20,7 га талбайд нийт 3000 айлын орон сууц барьж байгуулах төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хот, суурин газрыг дах

Read
Хот байгуулалт

2026 оны 3-р сарын 23

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр нь гэр хорооллын бүс ихтэй учир дэд бүтцийн хангамж сул, инженерийн шугам сүлжээ хангалтгүй байв. Тиймээс айл өрхүүдийн дийлэнх нь нүүрс, түлшээр га

Read
Хот байгуулалт

2025 оны 12-р сарын 24

2025_ТОЙМ_ХАНЫН_МАТЕРИАЛ_ТӨСӨЛ

Авто зам, замын байгууламж, эрчим хүч, дэд бүтэц, агаар орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3,

Read