Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Ханын материал орон сууцжуулах төсөл

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН

2026 оны 3-р сарын 23 139 үзсэн article
ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр нь гэр хорооллын бүс ихтэй учир дэд бүтцийн хангамж сул, инженерийн шугам сүлжээ хангалтгүй байв. Тиймээс айл өрхүүдийн дийлэнх нь нүүрс, түлшээр галлаж, нүхэн жорлон ашиглаж, үүний цаана иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Цаашид иргэдийн орлогын түвшинд нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор төслүүдийг хэрэгжүүлж буйн нэг нь “Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” юм. Тус төслийн эх загвар зураг батлагдаж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд эхэлж, барилгын түр хашаа барих, талбайн зохион байгуулалт хийх, инженерийн шугам сүлжээний трасс тодорхойлох зэрэг ажлууд хийгдэж эхэлсэн байна. Төслийг нийт 20.7 га талбай бүхий 213 нэгж талбарт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 210 нэгж талбарыг чөлөөлжээ.

“Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, нийслэлээс дэд бүтцийн асуудлыг хариуцан, газар чөлөөлөлтийг шийдвэрлэж, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК нь төлөвлөлтийн ерөнхий шаардлагыг хангуулж ажиллаж байгаа бол хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Төслийн хэрэгжүүлэгчээр барилгын салбарт туршлагатай “Материал Импекс” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэлээ хангаад байна.

Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор тус бүсэд 130 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах байршлыг тогтоосон ч Б2 хэсэгчилсэн талбайд хэрэгжих ёстой төсөл 10 гаруй жилийн турш зогсонги байдалд орж, иргэдийн амьдрах орчин доройтох нөхцөл үүссэн. Иймээс нийслэлийн зүгээс уг төслийг дахин төлөвлөж, хэрэгжилтийг эрчимжүүлэн бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулж, 3000 айлын орон сууц шинээр баригдаж, 3000 өрхийн яндан, 3000 нүхэн жорлонг халснаар агаар, хөрс, орчны бохирдол эрс буурна.

  

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 29

ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Ханын материал орчмын 20,7 га талбайд нийт 3000 айлын орон сууц барьж байгуулах төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хот, суурин газрыг дах

Read
Хот байгуулалт

2026 оны 1-р сарын 22

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, ир

Read
Хот байгуулалт

2025 оны 12-р сарын 24

2025_ТОЙМ_ХАНЫН_МАТЕРИАЛ_ТӨСӨЛ

Авто зам, замын байгууламж, эрчим хүч, дэд бүтэц, агаар орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3,

Read