Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Ханын материал орон сууцжуулах төсөл

ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА

2026 оны 4-р сарын 29 86 үзсэн article
ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Ханын материал орчмын 20,7 га талбайд нийт 3000 айлын орон сууц барьж байгуулах төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх энэхүү төсөл нь нийгэм, эдийн засаг болон ажлын байрыг дэмжиж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулна. Мөн иргэд орлогод нийцсэн үнээр орон сууц худалдан авах боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг бууруулж, авто замын ачааллыг багасгаснаар түгжрэл буурч, гэр хорооллын талбайн ногоон байгууламж, тохижилт нэмэгдэн экосистемийн нөхөн сэргэлт дэмжигдэх юм.

Байгаль орчны хувьд, агаар, хөрсний бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд буурах бөгөөд 3000 яндан, нүхэн жорлон устах судалгаа гарчээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төслийн нэгдүгээр шатанд өртөж буй 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийг 2024 оны гуравдугаар сараас эхлүүлж, 2025 оны 11 дүгээр сард Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар төслийн загвар зураг дэмжигдэн, өнөөдрийн байдлаар нийт 213 нэгж талбараас 210-ыг чөлөөлөөд байгаа юм.

Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 3-р сарын 23

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ЭХЭЛСЭН

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр нь гэр хорооллын бүс ихтэй учир дэд бүтцийн хангамж сул, инженерийн шугам сүлжээ хангалтгүй байв. Тиймээс айл өрхүүдийн дийлэнх нь нүүрс, түлшээр га

Read
Хот байгуулалт

2026 оны 1-р сарын 22

ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, ир

Read
Хот байгуулалт

2025 оны 12-р сарын 24

2025_ТОЙМ_ХАНЫН_МАТЕРИАЛ_ТӨСӨЛ

Авто зам, замын байгууламж, эрчим хүч, дэд бүтэц, агаар орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3,

Read