Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Туул хурдны зам төсөл

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 61.6 ХУВЬТАЙ БАЙНА

2025 оны 12-р сарын 17 305 үзсэн article
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 61.6 ХУВЬТАЙ БАЙНА

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд ТЭЦ 3-ын үнсэн талбайд байрлах төв кемпийг ирэх оны 2 дугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулах аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах Кемп 4-ийн хувьд бэлтгэл ажлыг хангаж байгаа бол Баянзүрх дүүрэгт байгуулах кемпийг ирэх оны сүүлээр хэрэгцээ шаардлагад тулгуурлан барихаар төлөвлөжээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэх бөгөөд нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна. Мөн цутгасан дам нурууг хадгалах зориулалттай талбайг бэлтгэж байгаа бөгөөд 110 орчим суурийг цутгаж бэлтгэхээр төлөвлөөд байна. Бэлтгэсэн дам нурууг төв кемпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм. Төслийн зураг төсөл боловсруулалт дуусч, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байгаа аж. 


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Иймд бид газар шорооны ажлыг 4 дүгээр сарын сүүлчээр эхлүүлэх зорилгоор өвлийн улиралд зураг төсөл болон бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 1.63 хувь, ажлын зургийн гүйцэтгэл 90 хувь, бэлтгэл ажлын гүйцэтгэл 61.6 хувьтай байна. Төв кемп баригдаж эхэлсэн бөгөөд дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болоод байна” хэмээн онцоллоо.

Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 10 нэгж талбарыг чөлөөлж үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй аж.


 

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 3-р сарын 19

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДЖААС БАГА ӨРТГӨӨР БАРИНА

“Туулын хурдны зам” төслийн барилгын ажил эхэлсэн. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, нийт 32 километр урт үргэлжлэ

Read
Авто зам

2026 оны 3-р сарын 2

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын оргил ачааллын үеийн дундаж хурд өнөөдрийн байдлаар 11.07 км/цаг байна. Судалгаагаар хэрэв түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авахгүй, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжү

Read
Авто зам

2026 оны 2-р сарын 9

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 3 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн ажлын талба

Read