Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Туул хурдны зам төсөл

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДЖААС БАГА ӨРТГӨӨР БАРИНА

2026 оны 3-р сарын 19 61 үзсэн article
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДЖААС БАГА ӨРТГӨӨР БАРИНА

“Туулын хурдны зам” төслийн барилгын ажил эхэлсэн. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, нийт 32 километр урт үргэлжлэх бөгөөд олон улсын жишигт нийцсэн express way буюу хотыг хөндлөн холбосон хурдны замын ангилалд багтана. Төслийн хүрээнд нийт 12.8 км урт хүчитгэсэн төмөрбетон гүүр, найман байршилд хоёр түвшний огтлолцол, долоон байршилд 369 метр урт туннель, долоон орц гарцыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. 

Туулын хурдны замын нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд үүнээс 207 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт төлөхөөр тусгасан талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын мэдээлсэн. Үүний 1.3 их наяд төгрөгийг гүүрэн байгууламжид, 581 тэрбум төгрөгийг авто замын барилгын ажилд зарцуулахаар тооцжээ. 

Туулын хурдны зам нь зургаан эгнээтэй, хурдны замын 1 км-ийн дундаж өртөг 14.7 тэрбум төгрөгөөр тооцогдож байгаа нь ижил төрлийн хот доторх авто замуудтай харьцуулахад бага өртөг юм. Тухайлбал, Толгойт-Ард Аюуш буюу Гэмтлийн эмнэлгээс Содон хороолол хүртэлх зургаан эгнээ авто замын нэг км авто замын төсөвт өртөг 21 тэрбум төгрөгөөр баригдсан. 

Мөн Монгол Улсад сүүлийн үед баригдаж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 200 орчим тэрбум төгрөгөөр босож байна. Тухайлбал, Наадамчдын шинэ гүүр хагас км ч хүрэхгүй, 450 метр урттай 77 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьсан. Замын цагдаагийн гүүр буюу Олимпийн гүүр дөрвөн эгнээ 750 метр урттай бөгөөд 150 тэрбум төгрөгөөр баригджээ. 

Туулын хурдны замын төсөлд 18 см зузаан асфальт бетон хучилт, үерийн хамгаалалтын далан, олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламжийг цогцоор нь шийдэх бөгөөд нэг км нь 130 тэрбум төгрөг байх юм. Мөн төслийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийн төмөр бетон эдлэл, цементийг ашиглаж, үндэсний аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр өргөнөөр оролцуулах бодлого баримталж байгаа аж. 

Туулын хурдны замын ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани нь инженер, барилга, дэд бүтэц, логистик зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын туршлагатай групп юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад томоохон төслүүд хэрэгжүүлж, дэд бүтцийн салбарт 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай.

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 3-р сарын 2

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын оргил ачааллын үеийн дундаж хурд өнөөдрийн байдлаар 11.07 км/цаг байна. Судалгаагаар хэрэв түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авахгүй, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжү

Read
Авто зам

2026 оны 2-р сарын 9

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 3 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн ажлын талба

Read
Авто зам

2026 оны 1-р сарын 14

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 15 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтыг эх

Read