Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Туул хурдны зам төсөл

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

2026 оны 3-р сарын 2 139 үзсэн article
"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын оргил ачааллын үеийн дундаж хурд өнөөдрийн байдлаар 11.07 км/цаг байна. Судалгаагаар хэрэв түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авахгүй, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд авто замын сүлжээний дундаж хурд 5 км/цаг хүртэл буурч, өдрийн турш түгжрэлтэй байх замын урт 200 км-т хүрнэ гэсэн тооцоо гарчээ.

Иймд нийслэлийн авто замын ачааллыг бууруулж, хотын тээврийн сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн газар шорооны ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Одоогоор төслийн талбайд 70 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилтнууд 56 нэгж машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгслийн хамт барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дууссан. Мөн инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмдөөд байгаа бөгөөд судалгааны ажлын гүйцэтгэл одоогоор 70 хувьд хүрчээ.

Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулсан. Авто зам, гүүр хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ.
“Туулын хурдны зам” нь “Шинэ тойрог зам”-ын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад бодит өөрчлөлт авчрах дэд бүтцийн томоохон төсөл юм. Төслийн хүрээнд нийт 7 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, 5 байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн.

Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий уг хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан.
 

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 3-р сарын 19

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДЖААС БАГА ӨРТГӨӨР БАРИНА

“Туулын хурдны зам” төслийн барилгын ажил эхэлсэн. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, нийт 32 километр урт үргэлжлэ

Read
Авто зам

2026 оны 2-р сарын 9

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 3 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн ажлын талба

Read
Авто зам

2026 оны 1-р сарын 14

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 15 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтыг эх

Read