Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Баянхошуу орон сууцжуулах төсөл

2025 ТОЙМ БАЯНХОШУУ ШАРХАД ДЭД ТӨВ

2025 оны 12-р сарын 25 53 үзсэн article
2025 ТОЙМ БАЯНХОШУУ ШАРХАД  ДЭД ТӨВ

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилгоор Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг нийт 60 гаруй га талбайд барихаар төлөвлөсөн. Энэхүү төсөл нийт хоёр үе шаттайгаар хэрэгжиж буй бөгөөд нийт 5000 айлын ногоон орон сууц барина. 

Баянхошуу талбарын эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын комисс хүлээн авсан. Мөн Баянхошуу, Шархад талбарт баригдаж буй нийт 454 айлын орон сууцны барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ. 

Энэхүү төсөл нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй бөгөөд Олон Улсын санхүүгийн корпорациас урьдчилсан EDGE гэрчилгээг 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон байна. 

2025 OVERVIEW: BAYANKHOSHUU-SHARKHAD SUB-CENTER PROJECT

To reduce population concentration, traffic congestion, and environmental pollution in Ulaanbaatar, the “Ulaanbaatar City Green Housing” project is being implemented in the Bayankhoshuu and Sharkhad sub-centers with financing from the Asian Development Bank (ADB) and the Green Climate Fund (GCF).

The project will be developed on a total area of over 60 hectares and is designed to address air, soil, and water pollution while improving living conditions in ger districts. Implementation is planned in two phases, focusing on integrated urban development, modern housing, and essential infrastructure.

The Bayankhoshuu-Sharkhad sub-center project represents a major step toward balanced urban development, environmental sustainability, and improved quality of life for residents, while supporting Ulaanbaatar’s long-term urban transformation strategy.
 

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 27

БАЯНХОШУУ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСӨЛ: 462 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 70%-ТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд Улаанбаатар хотын доторх төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, худалдаа, үйлчилгээ, орон сууц инженер нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий олон

Read
Хот байгуулалт

2026 оны 3-р сарын 24

БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, 5000 айлын орон сууц барих “Баянхошуу хот орон сууцжуулах” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийг Баянхошуу

Read
Хот байгуулалт

2026 оны 1-р сарын 22

БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСЛИЙН II ЭЭЛЖИЙН 226 АЙЛЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд үргэлжилж байна. Ази

Read