Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Баянхошуу орон сууцжуулах төсөл

БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

2026 оны 3-р сарын 24 118 үзсэн article
БАЯНХОШУУ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ: 226 АЙЛЫН 6 БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 80 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, 5000 айлын орон сууц барих “Баянхошуу хот орон сууцжуулах” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийг Баянхошуу болон Шархад байршилд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын, Шархадын 5.4 га талбайд 338 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бол хоёрдугаар үе шатанд эдгээр хоёр байршилд нийт 49.6 га талбайд 4200 айлын орон сууц барьж байгуулах юм. 

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянхошуу дэд төвд 110 айлын 4 блок орон сууцыг 2025 онд ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. . Мөн 226 айлын 6 блок орон сууцны барилгын ажил 57-81 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Шархад дэд төвд баригдаж буй орон сууцны барилга угсралтын ажил графикийн дагуу үргэлжилж, 110 айлын 4 блок барилга 99 хувийн гүйцэтгэлд хүрсэн бол 228 айлын 6 блок орон сууцны барилгын ажил 49-77 хувийн явцтай үргэлжилж байна. 

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5000-8000 яндан, 5000 орчим нүхэн жорлонг халж, агаар болон хөрсний бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах чухал үр дүнд хүрэхээр тооцоолжээ.  

Дашрамд дурьдахад, тус төсөлд нэвтрүүлж буй EDGE стандарт нь эрчим хүч, ус болон барилгын материалын хэрэглээг хэмнэж, байгаль орчиндээлтэй байдлаар төлөвлөсөн барилгын олон улсын стандарт юм. EDGE буюу “Excellence in Design for Greater Efficiencies” нь илүү үр ашигтай төлөвлөлтийн шийдлийг илэрхийлдэг бөгөөд Олон улсын санхүүгийн корпораци-аас боловсруулсан. Уг стандартын дагуу барилга нь энгийн барилгатай харьцуулахад эрчим хүч, ус,
материалын хэрэглээг дор хаяж 20 хувиар бууруулсан байх шаардлагатай.
 

Ийм барилгад дулаан алдагдал багатай хийц, өндөр чанарын цонх, нарны эрчим хүчний шийдэл, ус хэмнэх тоноглол, саарал ус дахин ашиглах систем зэрэг орчин үеийн технологийг нэвтрүүлдэг. Үүний үр дүнд оршин суугчдын хэрэглээний зардал буурч, илүү тав тухтай, эрүүл амьдрах орчин бүрдэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасах давуу талтай юм. 

   

Холбогдох мэдээ

Хот байгуулалт

2026 оны 4-р сарын 27

БАЯНХОШУУ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСӨЛ: 462 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 70%-ТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд Улаанбаатар хотын доторх төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, худалдаа, үйлчилгээ, орон сууц инженер нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий олон

Read
Хот байгуулалт

2026 оны 1-р сарын 22

БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ ТӨСЛИЙН II ЭЭЛЖИЙН 226 АЙЛЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд үргэлжилж байна. Ази

Read
Хот байгуулалт

2025 оны 12-р сарын 25

2025 ТОЙМ БАЯНХОШУУ ШАРХАД ДЭД ТӨВ

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилгоор Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар х

Read