Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Лаг шатаах үйлдвэр

2025 ОНЫ ТОЙМ: ЛАГ ХАТААХ, ШАТААХ ҮЙЛДВЭР

2025 оны 12-р сарын 25 50 үзсэн article
2025 ОНЫ ТОЙМ: ЛАГ ХАТААХ, ШАТААХ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ эрс өсөж, Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Энэхүү асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор лагийг байгаль орчинд хор нөлөөгүйгээр хатааж, шатаан устгаж, эрчим хүч болгон дахин ашиглах зорилгоор “Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Төслийг 2025–2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, үйлдвэрийг хотын төвөөс 12 км зайд, Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барихаар ТЭЗҮ-д тусгасан. Үйлдвэр ашиглалтад орсноор хоногт дунджаар 238 тонн лаг боловсруулах, нийт 843,200 м³ хаягдмал нөөцийг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Төсөл хэрэгжсэнээр одоогийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны ачааллыг мэдэгдэхүйц бууруулж, цаашлаад шинэ төв бохир ус цэвэрлэх үйлдвэрийн лагийн боловсруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэх ач холбогдолтой юм. 

“Хог хаягдлыг шатаах боловсруулалтын төслийн барилгын стандарт” (БС 142-2010) болон ижил төстэй төслүүдийн туршлагад тулгуурлан үйлдвэрийн нийт ажиллах хүчийг 90 хүн байхаар тооцоолсон. Үүнээс удирдлага, мэргэжлийн инженер 18, үйлдвэрлэлийн ажилтан 72 байх бөгөөд үйлдвэр дөрвөн ээлжийн, гурван удаагийн тасралтгүй ажиллагаатай, нэг ээлжинд 18 хүн ажиллах зохион байгуулалттай байхаар ТЭЗҮ-д тусгажээ. 

“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төсөл нь Улаанбаатар хотын байгаль орчны аюулгүй байдлыг хангах, бохир усны лагийн асуудлыг тогтвортойгоор шийдвэрлэх, ногоон эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал бүтээн байгуулалт болох юм.

***
2025 OVERVIEW: SLUDGE DRYING AND INCINERATION PLANT PROJECT

Due to rapid population growth, intensified urbanization, and increased water consumption in Ulaanbaatar, the volume of wastewater sludge generated by the Central Wastewater Treatment Plant has increased significantly, posing serious risks to environmental safety and public health. To comprehensively address this issue, the Sludge Drying and Incineration Plant Project is being planned to safely dry and incinerate wastewater sludge in an environmentally sound manner, while converting it into energy for reuse. The project is scheduled for implementation during 2025–2027 under a Public-Private Partnership (PPP) framework.

According to the feasibility study, the plant will be constructed approximately 12 kilometers from the city center, located south of the Central Wastewater Treatment Plant. Once operational, the facility will be capable of processing an average of 238 tons of sludge per day, addressing a total accumulated volume of approximately 843,200 cubic meters of waste.

The implementation of the project will significantly reduce the operational burden on the existing wastewater treatment facilities and will fully resolve sludge treatment requirements for the new Central Wastewater Treatment Plant in the future.

Based on the Construction Standards for Waste Incineration Facilities (BS 142-2010) and international best practices, the plant’s total workforce is estimated at 90 employees, including 18 management and engineering staff and 72 operational personnel. The facility will operate continuously under a four-shift system, with 18 employees per shift, ensuring uninterrupted operation.

The Sludge Drying and Incineration Plant Project represents a critical infrastructure investment aimed at enhancing environmental safety in Ulaanbaatar, providing a sustainable solution to wastewater sludge management, and expanding the city’s green energy sources.



 

Холбогдох мэдээ

Эрчим хүч

2026 оны 4-р сарын 19

“ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БОДИТ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжү

Read
Эрчим хүч

2026 оны 3-р сарын 18

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР ТӨСЛИЙН БҮРЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ ТЕХНИК, САНХҮҮ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого“Алсын хараа 2050”-д “Хаягдал лаг, тунадсыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, эргүүлэн ашиглах гол шугам сүлжээг барих төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд Засгийн

Read
Эрчим хүч

2026 оны 1-р сарын 26

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Нийслэлийн хотжилт хурдацтай нэмэгдэж, хүн амын төвлөрөл өсөхийн хэрээр бүс нутгийн бохир усны хэмжээ ихэссээр байна. Гэвч 60 жилийн нүүр үзэж, ачаалал нь хэтэрсэн хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадал шаардлага ханг

Read