Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Туул хурдны зам төсөл

2025 ОНЫ ТОЙМ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ

2025 оны 12-р сарын 25 253 үзсэн article
2025 ОНЫ ТОЙМ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон Улсын нээлттэй тендерийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зарлаж, шалгаруулалтын үйл явцыг эхлүүлсэн. Улмаар 2025 оны 7 дугаар сарын 23-нд Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК болон “Тяньжин Өүбайвэй” ХХК-ийн түншлэл гүйцэтгэгчээр шалгарсан. Шалгарсан гүйцэтгэгчтэй 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Нийслэл Улаанбаатар хотод Туулын хурдны зам барих барилгын ажлын зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан юм. Гэрээ байгуулагдсанаас хойш түр зам тавих, геодезийн хэмжилт хийх, инженер-геологийн хайгуул судалгаа явуулах, зураг төсөл боловсруулах, ажилчдын кемп болон түр байгууламж барих зэрэг бэлтгэл ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны байдлаар төслийн бэлтгэл ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин төслийн үндсэн барилга угсралтын ажлыг 2026 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж одоогийн байдлаар 17 нэгж талбарыг чөлөөлөөд байна. 

Туулын хурдны зам нь хотын зүүн хэсэг болох Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас эхлэн хотын баруун хэсэгт байрлах Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ, 32 километр урттайгаар үргэлжлэх юм. Тус төсөл нь хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн идэвхийг дэмжих, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд ач холбогдолтой.
Төслийн хүрээнд 7 байршилд олон түвшний огтлолцол орц, гарц, 11 байршилд 9870 метр урт гүүр, 5 байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Яармагийн гүүрний баруун хэсгийн орох, гарах гарцууд нь төв замтай шууд холбогдсоноор хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлэх бол ТЭЦ-4, Наадамчдын гүүр, Нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбор чиглэлийн холболтууд нь хот руу орж, гарах хөдөлгөөнийг зохицуулж, төвийн бүсийн түгжрэлийг сааруулах бодит нөхцөлийг бүрдүүлэх юм.

***

 2025 REVIEW: TUUL EXPRESSWAY PROJECT 

In line with the Government of Mongolia’s declaration of 2025 as the “Year of Supporting the Development of the Capital Infrastructure,” the Tuul Expressway project is being implemented to expand Ulaanbaatar’s road network and significantly reduce traffic congestion.
An international open tender to select a contractor for the project’s construction and installation was announced on April 22, 2025, marking the start of the selection process. As a result, on July 23, 2025, a consortium comprising Hong Kong’s “Haoyuan Group” LLC and “Tianjin Oubaiwei” LLC was selected as the contractor.

Following the selection, a “Design, Procurement and Construction Contract for the Construction of the Tuul Expressway in the Capital City of Ulaanbaatar” was signed with the contractor on August 5, 2025. Since then, preparatory works have been carried out in stages, including the construction of temporary access roads, geodetic measurements, engineering and geological surveys, design development, and the establishment of workers’ camps and temporary facilities. As of the end of 2025, overall preparatory works have reached 62 percent completion. Main construction works are scheduled to commence in March 2026.

Within the scope of the project, a total of 112 land units are affected by land acquisition. The land acquisition process has officially begun, and 17 land units have been acquired to date.

The Tuul Expressway will run from the Bayanzürkh area in the eastern part of the city, connecting to the Ulaanbaatar-Nalaikh highway, to the western safety circle, with a total length of 32 kilometers and six traffic lanes. The project is expected to play a crucial role in easing pressure on central city roads, improving traffic capacity and efficiency, supporting economic activity, saving travel time for residents, and developing a modern-standard road network.

The project also includes the construction of multi-level intersections and exits at seven locations, bridges totaling 9,870 meters in length at 11 locations, and tunnels at five locations. Notably, the western approaches to Yarmag Bridge will be directly connected to the main highway, helping to balance traffic flow in the city center. Additional connections to TPP-4, Naadamchin Bridge, the First Ring Road, Sonsgolon Road, and the Auto Trade Complex will regulate traffic entering and exiting the city, creating favorable conditions for reducing congestion in central areas.
 


 

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 3-р сарын 19

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДЖААС БАГА ӨРТГӨӨР БАРИНА

“Туулын хурдны зам” төслийн барилгын ажил эхэлсэн. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, нийт 32 километр урт үргэлжлэ

Read
Авто зам

2026 оны 3-р сарын 2

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын оргил ачааллын үеийн дундаж хурд өнөөдрийн байдлаар 11.07 км/цаг байна. Судалгаагаар хэрэв түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авахгүй, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжү

Read
Авто зам

2026 оны 2-р сарын 9

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 3 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн ажлын талба

Read