Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Туул хурдны зам төсөл

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 15 ХУВЬТАЙ БАЙНА

2026 оны 1-р сарын 14 148 үзсэн article
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 15 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. Одоогийн байдлаар төслийн түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажил 32.4 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ хүрээнд ажилчдын байр, оффис, туршилтын лабораторийн зориулалт бүхий барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурийн ажил зэрэг байгууламжуудыг барьж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн талбайн түр барилга болон технологийн түр замын ажлууд хийгдэж байна. 

Өнөөдрийн байдлаар геодезийн хэмжилт бүрэн дуусаж, инженер-геологийн судалгааны хүрээнд 40 цооног өрөмдөж, хөрсний нарийвчилсан шинжилгээг хийжээ. Уг ажлын гүйцэтгэл 56.9 хувьд хүрсэн байна. Түүнчлэн авто зам, гүүр хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төсөл эцсийн шатанд буюу 92.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн газар шорооны ажлыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэх бол гүүр хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхэн үеэс хийхээр төлөвлөжээ. 

Төслийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 17 нэгж талбарыг чөлөөлсөн буюу нийт газар чөлөөлөлтийн явц 15 гаруй хувьтай үргэлжилж байна.

Land Acquisition for the “Tuul Expressway” Project Reaches 15 Percent

Preparatory works for the spring construction season are underway at the Tuul Expressway project site, one of Ulaanbaatar’s major infrastructure developments. Approximately 100 engineers and technical staff, supported by over 40 pieces of machinery and equipment, are currently engaged in site preparation activities.

As of now, the construction of temporary facilities and preparatory works has reached 32.4 percent completion. This includes the development of workers’ accommodations, administrative offices, a materials testing laboratory building, and the foundation works for a concrete batching plant. In addition, temporary facilities and access roads required for construction operations are being established across the site.

Geodetic surveying has been fully completed, and 40 boreholes have been drilled as part of the engineering and geological investigations. Detailed soil analyses have also been carried out, bringing the overall completion of engineering surveys to 56.9 percent. Meanwhile, detailed designs for the expressway, bridges, utility pipelines, and flood protection structures are nearing completion, with progress reaching 92.9 percent.

According to the project schedule, earthworks are set to commence on March 15, 2026, followed by the start of bridge and pipeline construction planned to begin in early April. To date, 17 out of 112 affected land units have been released, bringing overall land acquisition progress to over 15 percent.

Холбогдох мэдээ

Авто зам

2026 оны 3-р сарын 19

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДЖААС БАГА ӨРТГӨӨР БАРИНА

“Туулын хурдны зам” төслийн барилгын ажил эхэлсэн. Энэхүү зам нь Баянзүрхийн товчооноос Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, нийт 32 километр урт үргэлжлэ

Read
Авто зам

2026 оны 3-р сарын 2

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын оргил ачааллын үеийн дундаж хурд өнөөдрийн байдлаар 11.07 км/цаг байна. Судалгаагаар хэрэв түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авахгүй, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжү

Read
Авто зам

2026 оны 2-р сарын 9

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 3 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн ажлын талба

Read