Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Эмээлт эко аж үйдвэрийн паркийн дэд бүтэц

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ДЭД БҮТЦИЙГ ИЖ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

2026 оны 1-р сарын 21 91 үзсэн article
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТӨСЛИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ДЭД БҮТЦИЙГ ИЖ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд орших 539 га талбайд хэрэгжих уг төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ач холбогдолтой.

Дэлхийн банкнаас 2023 онд хийсэн түүхий эдийн нөөц болон ажиллах хүчний хүртээмжид тулгуурласан суурь судалгаагаар Эмээлт орчим нь байршлын хувьд хамгийн ашигтай бүс болох нь тогтоогдсон бөгөөд уг ТЭЗҮ-ийг үндэслэн УИХ болон Засгийн газраас чиглэл өгснөөр төслийн үйл ажиллагаа эрчимжсэн. 

Өнгөрсөн хугацаанд тус парк нь зөвхөн цахилгааны эх үүсвэртэй, дэд бүтэцгүй хоосон тал газар байсан бол одоогийн байдлаар зам, дулаан, цахилгаан зэрэг инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж, хувийн хэвшил бизнесээ эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна.

 Ингэснээр сүүлийн 16 жилийн турш яригдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал бодит ажил хэрэг болох шатандаа орлоо гэдгийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар онцолсон юм.
Одоогийн байдлаар паркийн эзэмшил газарт 12 аж ахуйн нэгж, үйлдвэр төслийн талбайд нүүн шилжихээр “Паркийн нэгжийн гэрээ” болон паркт “Газар ашиглуулах гэрээ”-г байгуулжээ. Үүний 70 орчим хувийг арьс ширний үйлдвэрүүд эзэлж байгаа бөгөөд үлдсэн хэсэгт мал төхөөрөх, сүү боловсруулах болон хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд барих аж. 

Паркийн нийт талбайн 20 орчим хувьд үйлдвэрүүдийг байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх гэрээг хийгээд байгаа бөгөөд цаашид ноос, ноолуур, мах боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж парк байршуулан үйл ажиллагааг эрхлүүлэх нь нээлттэй үргэлжлэх юм. 

Төслийн зүгээс инженерийн дэд бүтцийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга угсралтын ажилтай зэрэгцүүлэн дуусгаж, богино хугацаанд ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байна.
 

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 5-р сарын 13

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСӨЛ: АШИГЛАЛТАД ОРСНООР 5600 ОРЧИМ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлтийг оновчтой болгох зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 27

ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.3 га талбайд байрших малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 2-р сарын 25

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн 16 мега төслийн нэг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлж

Read