Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Хөрсний ус, үерийн хамгаалалт

“ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ САЙЖИРНА

2026 оны 2-р сарын 26 55 үзсэн article
“ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ САЙЖИРНА

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл (TRWP)” нь Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжихээр төлөвлөгдсөн. Нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлах, үерийн эрсдэлийг бууруулах, хотын өсөн нэмэгдэж буй хүн ам, орон сууцны ачааллыг даахад чиглэсэн төсөл юм.

TRWP төсөл нь нийт 39.649 км урт бохир усны шугамыг trenchless технологиор сэргээн засварлах бөгөөд энэ нь гудамж талбайг өргөн хэмжээгээр ухахгүйгээр шугамын дотор шинэ давхарга үүсгэн, бүтцийн бат бэхийг сайжруулах, ашиглалтын хугацааг уртасгах боломжийг олгоно. Төслийн хүрээнд Баянзүрх дүүрэгт 7,909 м, Сүхбаатар дүүрэгт 9,892 м, Чингэлтэй дүүрэгт 3,561 м, Баянгол дүүрэгт 8,810 м, Сонгинохайрхан дүүрэгт 6,607 м, Хан-Уул дүүрэгт 2,690 м шугам доторлож, хэсэгчилсэн өргөтгөлийг хийхээр төлөвлөгдсөн.

Төслийг Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн бодлогын хүрээ (ESF) болон Байгаль орчин, нийгмийн стандартууд (ESS2–ESS10)-д нийцүүлэн хэрэгжүүлнэ. Төслийн үр дүнд бохир ус хальж асгарах тохиолдол буурч, үерийн эрсдэл, хөрсний болон орчны бохирдол багасна. Нийтийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хотын дэд бүтцийн тогтвортой байдал нэмэгдэнэ. Иргэдийн амьдрах орчны чанар дээшилж, хотын өсөн нэмэгдэх бохир усны ачааллыг даах чадавх бүрдэнэ. Иймд уг төсөл нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн стратегид нийцсэн, хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, урт хугацаанд хотын амьдрах орчныг сайжруулах чухал төсөл юм.

Дашрамд дурьдахад, Улаанбаатар хотын төвлөрсөн бохир усны шугам сүлжээг анх 1963 онд байгуулж, 1980-аад он хүртэл хотын хүн амын өсөлт, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган үе шаттай өргөтгөсөн. Харин Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр хуучин сүлжээг иж бүрнээр шинэчлэх, өргөтгөх ажил тасалдаж, зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлт болон шинэ орон сууцны хорооллын хүрээнд хэсэгчилсэн шугам барих ажил хийгдсэн. Үүний үр дүнд 2025 оны байдлаар нийслэл 150-1400 мм диаметртэй, нийт урт нь 1100 гаруй км бохир усны сүлжээтэй болсон. Түүний дотор Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ) 200-1400 мм диаметртэй, нийт 249.2 км гол шугамыг ашиглалт, засвар үйлчилгээний хариуцлагын хүрээнд удирдан ажиллаж байна. Гэвч эдгээр шугамын 58 хувь нь 30-60 жилийн ашиглалтын насжилттай, 86.7 км нь ашиглалтын хугацаагаа давсан, ихэнх нь шавар буюу керамик, асбест-цементэн материалаар хийгдсэн, ан цав ихтэй, эвдрэл гэмтэлтэй байна. Түүнчлэн “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, ашиглалтын хугацааны норм” БД 13-104-20 стандартын дагуу шавар болон ширэм шугамын ашиглалтын хугацааг 40 жилээр тогтоосон тул эдгээр шугамуудын нөхцөл байдал нь яаралтай шинэчлэл шаардлагатайг харуулж байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх Ерөнхий хөгжлийн төлөвлөгөөний дагуу хоногт цуглуулж, зайлуулах бохир усны хэмжээ 377,000 м.куб-д хүрэхээр тооцоологдож байгаа нь өнөөгийн шугамын хүчин чадлаас хоёр дахин их ачаалал шаардлагатайг харуулдаг. Гидравлик тооцооллоор одоогийн байдлаар шугамын 25 хувь нь үндэсний барилгын норм, дүрмээр заасан 70-100 хувийн дүүргэлтийн харьцааг хэтрүүлсэн бөгөөд ойрын жилүүдэд шугамын 50 хувь нь дүүргэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж ачааллаа даах боломжгүй болох эрсдэлтэй байгаа нь хотын үерийн эрсдэл, бохир ус хальж асгарах, хөрсний бохирдол нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Implementation of the Soil and Flood Protection Project will improve public health conditions

The “Ulaanbaatar Flood Risk Reduction and Trenchless Sewer Rehabilitation Project” is planned to be implemented across six districts of Ulaanbaatar. The project aims to rehabilitate aging and frequently damaged sections of the city’s centralized wastewater network using modern trenchless technology, reduce flood risks, and increase the system’s capacity to meet the demands of the city’s growing population and housing development.

Under the project, a total of 39.649 km of sewer pipelines will be rehabilitated using trenchless technology. This method creates a new inner lining within existing pipes without extensive excavation of streets and public areas, thereby improving structural integrity and extending service life. Specifically, the project plans to rehabilitate and partially expand sewer lines as follows: Bayanzurkh District - 7,909 m, Sukhbaatar District - 9,892 m. Chingeltei District - 3,561 m, Bayangol District - 8,810 m, Songinokhairkhan District - 6,607 m, Khan-Uul District - 2,690 m.

The project will be implemented in compliance with the World Bank’s Environmental and Social Framework (ESF) and Environmental and Social Standards (ESS2–ESS10). As a result, incidents of wastewater overflow will decrease, flood risks and soil and environmental pollution will be reduced, and public health conditions will improve. The city’s infrastructure sustainability will be strengthened, residents’ living environments will be enhanced, and the system’s capacity to manage increasing wastewater volumes will be improved. Therefore, this project aligns with Ulaanbaatar’s sustainable development strategy and represents a high-return, long-term investment to improve urban living conditions.

For reference, Ulaanbaatar’s centralized wastewater network was first established in 1963 and expanded in phases through the 1980s in line with population growth, urban development, and socio-economic progress. Following Mongolia’s transition to a market economy, comprehensive rehabilitation and expansion of the old network stalled, and only partial pipeline construction was carried out in ger district redevelopment areas and new residential neighborhoods.

As of 2025, the capital has more than 1,100 km of wastewater pipelines with diameters ranging from 150-1400 mm. Of these, the Water Supply and Sewerage Authority (USUG) manages 249.2 km of main pipelines with diameters of 200-1400 mm under its operation and maintenance responsibilities. However, 58% of these pipelines have been in service for 30-60 years, and 86.7 km have exceeded their service life. Most are made of clay/ceramic or asbestos-cement materials, with significant cracks and structural damage. According to the national standard “Norms for Maintenance and Service Life of Buildings and Engineering Networks” (BD 13-104-20), the service life of clay and cast-iron pipelines is set at 40 years, indicating the urgent need for rehabilitation.

According to Ulaanbaatar’s 2040 Development Master Plan, the daily volume of collected and discharged wastewater is projected to reach 377,000 cubic meters, requiring nearly double the current system capacity. Hydraulic calculations show that 25% of existing pipelines already exceed the national construction norm’s recommended filling ratio of 70-100%, and in the coming years, up to 50% of pipelines may surpass allowable capacity limits. This situation increases the risks of urban flooding, wastewater overflow, and soil contamination.

Холбогдох мэдээ

Дэд бүтэц, ус

2026 оны 5-р сарын 18

ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ ТӨСӨЛ: БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН УСНЫ ЧАНАРТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАНА

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах томоохон төслийн хүрээнд нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрэ

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 30

“ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ” ТӨСӨЛД ШУУДУУ УХАЛГҮЙГЭЭР ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАНА

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон энэ үед “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь стратегийн ач холбогдолтой юм. Бохир усны төвлөрсөн систем нь 1963 оноос хойш үе шаттайгаар

Read
Дэд бүтэц, ус

2026 оны 4-р сарын 21

“ХӨРСНИЙ УС ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 128 МЯНГА ХҮРТЭЛХ ХҮН АМД НӨЛӨӨЛӨХ ҮЕРИЙН ЭРСДЭЛ БУУРАХ СУДАЛГАА ГАРСАН

Сүүлийн жилүүдэд хотын барилгажилт эрчимжиж, гэр хороолол төлөвлөлтгүй газар тэлсэн нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын далан, замын борооны ус зайлуулах сүлжээ, ус хүлээн авах шүүрт зэргийн хүчин чадлыг да

Read