Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (Хөнгөн галт тэрэг - LRT) төсөл

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЭРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2026 оны 4-р сарын 12 100 үзсэн article
“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЭРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Дэлхийн томоохон хотууд түгжрэлийг сааруулахын тулд цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг нийтийн тээврийн сүлжээнд өргөнөөр ашигладаг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд, Трамвайн төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь Зунжингаас - Сүхбаатарын талбай хүртэлх чиглэл нь нэгдүгээр шугам юм. Тус шугам нь 11 км урт, 16 зогсоолтой байна. Төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. 

Харин хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлд барьж байгуулна. Төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зарлаж, тендерийн материал хүлээн авч байна. Төслийн нийт төсөв 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамыг 2028 онд барьж дуусгахаар төлөвлөөд байгаа юм. 

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙГ ЯАГААД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Авто замын сүлжээний хүртээмжгүй байдал нь замын хөдөлгөөний хэт ачааллын гол шалтгаан болж байгаа ба өнөөдрийн байдлаар хотын нийт гудамж, замын 78 хувьд нь түгжрэл үүсч байна. Үүний улмаас иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 хоногийг замын сааталд үр ашиггүй өнгөрүүлж байгаа юм. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар стандартыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглээ хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн автомашины хорт утаанаас ялгарах нүүрсхүчлийн хийг бууруулах зорилгоор “Улаанбаатар Трам” төслийг 2025 – 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Трамвай төсөл нь нийгэм, эдийн засаг болон байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэхийг Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээс харж болно. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь (EIRR) нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэнэ.
Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм. Нарийвчилсан судалгаагаар нэгдүгээр трассын дагуу 115, хоёрдугаар трассын дагуу 135, нийт 250 гаруй тогтмол ажлын байр шинээр бий болохоор байна. Энэ нь зөвхөн трамвайн үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, үйлчилгээ, засвар үйлчилгээ болон дагалдах дэд бүтцийн салбаруудад шинэ ажлын байр бий болох хөшүүрэг болно. 

ШУГАМ 1

Трассын урт: 11 км
Зогсоол: 16
Тогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/ц
Зорчих дундаж хугацаа: 29 минут /нэг талдаа/
Зогсоол хоорондын дундаж зай: 700м
Нэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүн
Трамвай хоорондын хугацаа: 5 минут
Замын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувь нэмэгдэнэ 

ШУГАМ 2

Трассын урт: 15 км
Зогсоол: 23
Гүрэн байгууламж: 520 у/м
Тогтмол ашиглалтын дундаж хурд: 25-30 км/ц
Зорчих дундаж хугацаа: 37 минут /нэг талдаа/
Зогсоол хоорондын дундаж зай: 700м
Нэгж бүрэлдэхүүнд суух нийт зорчигчдын тоо: 250 хүн
Трамвай хоорондын хугацаа: 5 минут
Замын хөдөлгөөний дундаж хурд: 25.7 хувь нэмэгдэнэ


 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 10

УЛААНБААТАР ТРАМВАЙ НЬ НЭГ УДААД 250 ХҮРТЭЛ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

“Улаанбаатар Трам” төсөл Зуслангийн бүсийг хотын төвтэй, хотын төвийг Яармагийг бүсүүдтэй шууд холбосноор нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, зорчих зай, хугацааг эрс багасгах, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр т

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 26

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ТЕНДЕРИЙН НЭЭХ ХУГАЦААГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 16

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I ШУГАМ НЬ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ДАЙРАН ӨНГӨРСНӨӨР ТЭЭВЭР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО УЯЛДАНА

Нийслэлд хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай орох трасс нь “Сэлбэ дэд төв”-ийг дайран ө

Read