Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (Хөнгөн галт тэрэг - LRT) төсөл

УЛААНБААТАР ТРАМВАЙ НЬ НЭГ УДААД 250 ХҮРТЭЛ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

2026 оны 5-р сарын 10 47 үзсэн article
УЛААНБААТАР ТРАМВАЙ НЬ НЭГ УДААД 250 ХҮРТЭЛ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

“Улаанбаатар Трам” төсөл Зуслангийн бүсийг хотын төвтэй, хотын төвийг Яармагийг бүсүүдтэй шууд холбосноор нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, зорчих зай, хугацааг эрс багасгах, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр тутмын зорчих таатай байдлыг дээшлүүлэх чухал үүрэг гүйцэтгэх юм. 

Түүнчлэн Трамвай нь троллейбустай харьцуулахад багтаамж ихтэй бөгөөд нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой, шугам нэг нь оргил цагийн зорчигчийн эрэлт нь цагт 6509 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлнэ. Харин хоёрдугаар шугам нь 15 км урттай, оргил цагийн зорчигчийн эрэлт нь цагт 6989 хүн байх юм. 

Одоогийн байдлаар хотын нийт гудамж, замын 78 хувьд түгжрэл үүсэж, иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 хоногийг замын сааталд үр ашиггүй өнгөрүүлж байна.Трамвай ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацааг эрс хэмнэнэ. Тухайлбал, автобусаар 90-100 минут зарцуулдаг нэгдүгээр шугамын зайг 30-35 минутад, хоёрдугаар шугамын чиглэлд 40-45 минутад зарцуулах нөхцөл бүрдэнэ. Мөн өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр нийт 230,000-270,000 ажлын байр шинээр бий болж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөллийг үзүүлнэ.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг бөгөөд авто замын тээвэртэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах ач холбогдолтой. “Улаанбаатар Трам” төсөл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай нийтийн тээврийн хэрэгсэлд тооцогдож байна.

 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 26

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ТЕНДЕРИЙН НЭЭХ ХУГАЦААГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 16

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I ШУГАМ НЬ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ДАЙРАН ӨНГӨРСНӨӨР ТЭЭВЭР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО УЯЛДАНА

Нийслэлд хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай орох трасс нь “Сэлбэ дэд төв”-ийг дайран ө

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 14

ТРАМВАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЖ БЭРТЭХ ХҮНИЙ ТОО 10-22 ХУВИАР БУУРНА

Нийслэл хотын тээврийн хэрэгслийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд 10 дахин өсөж, нийт өрхийн 72.2 хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 хоногийг замын сааталд үр ашиггүй өнгөрү

Read