Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (Хөнгөн галт тэрэг - LRT) төсөл

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I ШУГАМ НЬ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ДАЙРАН ӨНГӨРСНӨӨР ТЭЭВЭР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО УЯЛДАНА

2026 оны 4-р сарын 16 75 үзсэн article
“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I ШУГАМ НЬ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ДАЙРАН ӨНГӨРСНӨӨР ТЭЭВЭР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО УЯЛДАНА

Нийслэлд хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай орох трасс нь “Сэлбэ дэд төв”-ийг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам байхаас гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өсөх, ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэх, цаашлаад худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая мкв-д хүрэхээр төлөвлөгдөжээ. Тиймээс “Сэлбэ дэд төв” нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилготойгоор төлөвлөгдөж буй томоохон суурьшлын бүс бөгөөд орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болно. Харин трамвайн шугам нь уг дэд төвөөр дайран өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг бүрдэх үндэс тавигдана хэмээн үзжээ. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулах боломжтой болно. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай юм. 

“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд, нийт 11 км урт, 16 зогсоолтой байх бол “Сэлбэ 20 минутын хот” төсөл нь нийт 8565 өрхийн нягтралтай, 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэрэг цогц төв болно. 

“Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 80 техник 1,632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байгаа аж. Төслийн баг төлөвлөсөн хугацаандаа, чанарын өндөр түвшинд 113 блок 8575 айлын орон сууцыг барихаар ажиллаж байна.
 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 10

УЛААНБААТАР ТРАМВАЙ НЬ НЭГ УДААД 250 ХҮРТЭЛ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

“Улаанбаатар Трам” төсөл Зуслангийн бүсийг хотын төвтэй, хотын төвийг Яармагийг бүсүүдтэй шууд холбосноор нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, зорчих зай, хугацааг эрс багасгах, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр т

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 26

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ТЕНДЕРИЙН НЭЭХ ХУГАЦААГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 14

ТРАМВАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЖ БЭРТЭХ ХҮНИЙ ТОО 10-22 ХУВИАР БУУРНА

Нийслэл хотын тээврийн хэрэгслийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд 10 дахин өсөж, нийт өрхийн 72.2 хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 хоногийг замын сааталд үр ашиггүй өнгөрү

Read