Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (Хөнгөн галт тэрэг - LRT) төсөл

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ТЕНДЕРИЙН НЭЭХ ХУГАЦААГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

2026 оны 4-р сарын 26 110 үзсэн article
 “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ТЕНДЕРИЙН НЭЭХ ХУГАЦААГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орчин үеийн инноваци шингэсэн, аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмж болон иргэдийн өдөр тутмын зорчилт хөдөлгөөний хугацааг хэмнэх зэрэг олон чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийслэлийн тогтвортой хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.

Тус төслийн 2 дугаар шугам болох Архивын Ерөнхий Газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг “Зураг төсөл боловсруулах, худалдан авалт хийх, барилга угсралт гүйцэтгэх” (EPC) нөхцөлтэйгээр 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зарласан. Тендерийг 04 дүгээр сарын 29-ний өдөр нээх байсан боловч оролцогч талуудаас ирсэн хугацаа хойшлуулах санал хүсэлтийг үндэслэн Тендерийн үнэлгээний хороо хуралдаж 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгалаа.
Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн дэмжсэн. Мөн одоогийн байдлаар БОУАӨЯам дээр цахим бүртгэлд оруулахаар хүлээгдэж байна. Төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Тус төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурах тооцоо гарсан нь хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
Харин төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжинэ.  

THE TENDER OPENING DATE FOR THE SECOND LINE OF THE “ULAANBAATAR TRAM” PROJECT HAS BEEN EXTENDED UNTIL MAY 13, 2026

The “Ulaanbaatar Tram” project, which is planned to be implemented along two routes in the capital city, aims to make a real contribution to reducing traffic congestion and air pollution in Ulaanbaatar, while introducing a new solution for public transportation development. This project incorporates modern innovation and is designed to be safe, reliable, and efficient, while also enhancing the city’s appearance and saving travel time for residents. It is expected to significantly improve citizens’ quality of life and contribute to the sustainable development of the capital.

The tender for the project’s second line, which will run from the General Authority for Archives to Sukhbaatar Square, was announced on March 13, 2026, under an EPC (Engineering, Procurement, and Construction) contract for “design, procurement, and construction.” The tender was originally scheduled to open on April 29, but based on requests from participating parties to extend the deadline, the Tender Evaluation Committee convened and decided to extend the opening date until May 13.
The project’s detailed environmental impact assessment was reviewed and approved on February 23, 2026, by the Professional Council under the Ministry of Environment and Climate Change. It is currently awaiting registration in the ministry’s electronic system.

Once implemented, the second line is expected to carry up to 6,989 passengers per hour during peak times and reduce road traffic load by 12.2% along that corridor. Travel time, which currently takes 90-100 minutes by bus, will be reduced to 35-40 minutes by tram. Additionally, the project is estimated to reduce annual carbon dioxide emissions by 43.3 tons and nitrogen oxide emissions by 301.9 tons, contributing positively to the city’s environment.
Meanwhile, the first line of the project will run from the suburban summer residence area to Sukhbaatar Square.
 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 10

УЛААНБААТАР ТРАМВАЙ НЬ НЭГ УДААД 250 ХҮРТЭЛ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

“Улаанбаатар Трам” төсөл Зуслангийн бүсийг хотын төвтэй, хотын төвийг Яармагийг бүсүүдтэй шууд холбосноор нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, зорчих зай, хугацааг эрс багасгах, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр т

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 16

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I ШУГАМ НЬ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ДАЙРАН ӨНГӨРСНӨӨР ТЭЭВЭР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО УЯЛДАНА

Нийслэлд хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай орох трасс нь “Сэлбэ дэд төв”-ийг дайран ө

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 14

ТРАМВАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЖ БЭРТЭХ ХҮНИЙ ТОО 10-22 ХУВИАР БУУРНА

Нийслэл хотын тээврийн хэрэгслийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд 10 дахин өсөж, нийт өрхийн 72.2 хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 хоногийг замын сааталд үр ашиггүй өнгөрү

Read