Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (Хөнгөн галт тэрэг - LRT) төсөл

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ХОРТ ХИЙН ЯЛГАРАЛ ЭРС БАГАСНА

2026 оны 4-р сарын 13 52 үзсэн article
 “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ХОРТ ХИЙН ЯЛГАРАЛ ЭРС БАГАСНА

Замын түгжрэлийг бодитой бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг, хөдлөх бүрэлдэхүүн нь аюулгүй гэдгээрээ дэлхийн олон улс орны нийтийн тээврийн сонголт болсон. 

Трамвай нь авто замын түгжрэлийг багасгах бодлогын цаана хүлэмжийн хий болон утааны ялгарлыг бууруулж, агаарын бохирдлыг устгахад бодит нөлөөлөл үзүүлдэг байна. Тухайлбал, автомашинаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) 24.9 хувь, азотын давхар исэл (NO₂)-ийн 63.2 хувь, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ийн 52.3 хувийг тус тус бүрдүүлдэг байна. Мөн нийт агаарын бохирдлын 28.9 хувь нь автомашинаас үүдэлтэй гэж тооцоолжээ. 

Харин “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр CO₂ ялгаруулалт 39 мянган тонноор, NO₂ ялгаруулалт 234 тонноор, PM2.5 ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан. Үүний зэрэгцээ зорчих хугацааг хэмнэснээр жилд 49.6 сая ам.долларын эдийн засгийн үр ашиг бий болох боломжтой болж байгаа бөгөөд шатахууны хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.долларын хэмнэлт гарах тооцоо гарсан байна. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийслэл хотод трамвай нэвтрүүлснээр хотын дуу чимээ багасч, агаарын чанар сайжирч, иргэдийн эрүүл мэнд болон хотын тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж байна.

Төслийн талаарх олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус хэлэлцүүлэг, судалгаанд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хороодын иргэд оролцсон бөгөөд “Улаанбаатар Трам” төслийг аль болох хурдан эхлүүлж, ашиглалтад хурдан оруулахыг хүсч, төсөлдөө ногоон байгууламжийг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, иргэдэд замын хөдөлгөөний дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах санал дэвшүүлжээ. 

THE IMPLEMENTATION OF THE “ULAANBAATAR TRAM” PROJECT WILL SIGNIFICANTLY REDUCE AIR POLLUTION AND HARMFUL EMISSIONS AFFECTING THE ENVIRONMENT 

In order to realistically reduce traffic congestion, improve citizens’ quality of life, and introduce new public transportation solutions, work is underway to implement the “Ulaanbaatar Tram” project. This project uses electric-powered vehicles and is considered a safe mode of transport, making it a popular public transportation choice in many countries around the world.

Beyond reducing road congestion, trams play an important role in decreasing greenhouse gas emissions and air pollutants, thereby contributing to cleaner air. For example, vehicles account for 24.9% of carbon dioxide (CO₂), 63.2% of nitrogen dioxide (NO₂), and 52.3% of fine particulate matter (PM2.5) emissions. Overall, 28.9% of total air pollution is estimated to come from vehicles.

According to the feasibility study, implementing the “Ulaanbaatar Tram” project could reduce CO₂ emissions by 39,000 tons, NO₂ emissions by 234 tons, and PM2.5 emissions by 2.7 tons. Additionally, by saving travel time, the project could generate an annual economic benefit of USD 49.6 million. Reduced fuel consumption and operational costs could also result in annual savings of USD 14.2 million.
Experts emphasize that introducing a tram system in the capital will reduce noise pollution, improve air quality, and have a positive impact on public health and sustainable urban development.

Public opinions on the project have been collected through discussions and consultations. Residents from 38 subdistricts across Bayangol, Khan-Uul, Sukhbaatar, and Chingeltei districts participated, expressing support for launching the “Ulaanbaatar Tram” project as soon as possible. They also suggested incorporating green spaces into the design, ensuring safety, and minimizing traffic disruption during implementation.

 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 10

УЛААНБААТАР ТРАМВАЙ НЬ НЭГ УДААД 250 ХҮРТЭЛ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

“Улаанбаатар Трам” төсөл Зуслангийн бүсийг хотын төвтэй, хотын төвийг Яармагийг бүсүүдтэй шууд холбосноор нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, зорчих зай, хугацааг эрс багасгах, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр т

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 26

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ТЕНДЕРИЙН НЭЭХ ХУГАЦААГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 16

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I ШУГАМ НЬ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ДАЙРАН ӨНГӨРСНӨӨР ТЭЭВЭР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО УЯЛДАНА

Нийслэлд хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай орох трасс нь “Сэлбэ дэд төв”-ийг дайран ө

Read