Нэгдсэн төслийн удирдлагын газарНэгдсэн төслийнудирдлагын газар
Бүх мэдээ
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (Хөнгөн галт тэрэг - LRT) төсөл

ТРАМВАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЖ БЭРТЭХ ХҮНИЙ ТОО 10-22 ХУВИАР БУУРНА

2026 оны 4-р сарын 14 75 үзсэн article
ТРАМВАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЭЖ БЭРТЭХ ХҮНИЙ ТОО 10-22 ХУВИАР БУУРНА

Нийслэл хотын тээврийн хэрэгслийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд 10 дахин өсөж, нийт өрхийн 72.2 хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 хоногийг замын сааталд үр ашиггүй өнгөрүүлж байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг олон улсын жишигт хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. 

Уг төслийг хэрэгжүүлснээр авто замын түгжрэлээс үүсэх эдийн засгийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн бүтээмж нэмэгдэхээс гадна жилд зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтэж бэртэх хүний тоо 10-22 хувиар буурч, амь нас эрсдэх эрсдэлийг багасгах замаар жилд 370 мянган ам.долларын эдийн засгийн хэмнэлт бий болно

Трамвайн системийн хөдлөх бүрэлдэхүүн нь сүүлийн үеийн технологийн, аюулгүй байдал, техникийн холбогдох олон улсын стандартын шаардлагуудыг хангасан байх ба тухайлбал зам дээрх биетийг мэдрэх лидар, радар аюулгүй ажиллагааны системийн тоноглолтой байх юм. Зорчигч тээврийн үйл ажиллагааг хяналт удирдлагын нэгдсэн төвөөс удирдах ба замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уялдан ажиллана. 

Улаанбаатар Трам төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглах бөгөөд энэ нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нийцдэг байна. 

 “Улаанбаатар Трам” төсөл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай нийтийн тээврийн хэрэгсэлд тооцогдож байна. 


With the introduction of the TRAM system, traffic accident-related injuries will decrease by 10-22%

Over the past decade, the number of vehicles in the capital city has increased tenfold, and 72.2% of households now own passenger cars. Citizens spend an average of 2.4 hours per day, or 35 days per year, inefficiently stuck in traffic congestion.
In order to address these challenges, diversify public transportation, improve quality and standards to meet international benchmarks, and enhance accessibility, the

“Ulaanbaatar Tram” project is being implemented.
The implementation of this project is expected to reduce economic losses caused by traffic congestion and increase overall economic productivity. Furthermore, the number of people injured in traffic accidents is projected to decrease by 10-22% annually, thereby reducing the risk of fatalities and generating an estimated annual economic saving of USD 370,000.

The tram system’s rolling stock will be equipped with advanced technology and will comply with relevant international safety and technical standards. In particular, it will include safety systems such as LiDAR and radar sensors capable of detecting objects on the track.
Passenger transport operations will be managed through an integrated control center, which will be coordinated with the traffic management center.
The “Ulaanbaatar Tram” project will utilize a 750V direct current system, which is widely used internationally and compatible with advanced, modern technologies.
Overall, the “Ulaanbaatar Tram” project is considered one of the most optimal, reliable, and efficient public transport solutions suited to the conditions of Mongolia.
 

Холбогдох мэдээ

Нийтийн тээвэр

2026 оны 5-р сарын 10

УЛААНБААТАР ТРАМВАЙ НЬ НЭГ УДААД 250 ХҮРТЭЛ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

“Улаанбаатар Трам” төсөл Зуслангийн бүсийг хотын төвтэй, хотын төвийг Яармагийг бүсүүдтэй шууд холбосноор нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, зорчих зай, хугацааг эрс багасгах, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр т

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 26

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШУГАМЫН ТЕНДЕРИЙН НЭЭХ ХУГАЦААГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Read
Нийтийн тээвэр

2026 оны 4-р сарын 16

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН I ШУГАМ НЬ “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙГ ДАЙРАН ӨНГӨРСНӨӨР ТЭЭВЭР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН БОДЛОГО УЯЛДАНА

Нийслэлд хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай орох трасс нь “Сэлбэ дэд төв”-ийг дайран ө

Read